Орон нутгийн иргэдийг буцаах хугацааг нэг хоногоор сунгалаа

Орон нутгийн иргэдийг буцаах хугацааг нэг хоногоор сунгалаа



Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг хүсэлтийнх нь дагуу буцаах хугацааг нэг хоногоор сунгалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар НОК-ын цахим хурлын үеэр энэ тухай НОБГ-ын дарга, дүүргүүдийн Онцгой комиссын удирдлагуудад мэдэгдээд, энэ шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарахыг онцлов.  


Түүнчлэн, бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хөл хорионы үед зохион байгуулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний бэлтгэлийг дүүргүүдийн Онцгой комисс хангаж байгааг танилцууллаа. Тодруулбал, Багануур дүүрэг энэ ажил зохион байгуулах бэлтгэлээ 70 хувьтай хангасан бол, Багахангай 100, Баянгол 80, Баянзүрх 70, Налайх 90, СХД 90, Сүхбаатар 95, Хан-Уул 85, Чингэлтэй 100 хувьтай байв. Нийслэлд өрх бүрээс нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах бэлтгэл 87 хувьтай байна.  Мөн дүүргүүдийн Онцгой комисс маш хариуцлагатай байж, өрх бүрээс нэг иргэнийг заавал шинжилгээнд хамруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг хурлын үеэр үүрэг болголоо.

скачать dle 12.0