Нийслэлийн Засаг захиргааны байруудад автомат халуун үзэгч хаалга байрлуулжээ
Коронавируст /ковид-19/ цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байруудад автомат халуун үзэгч, ариутгагч смарт хаалга байрлуулж нэвтрүүлдэг боллоо. Ингэснээр тус байруудад ажиллаж буй төрийн албан хаагчдыг нэвтрүүлэхэд ажил үүргийг илүү хөнгөвчилсөн үр дүнтэй, түргэн шуурхай, найдвартай болж байгаа юм.