Нүүрс тээврийн автомашинууд мөргөлдөж 20 настай залуу амиа алдав
Өмнөговь аймагт нүүрс тээврийн автомашинууд мөргөлдөж хүний амь эрсэдсэн осол дахин бүртгэгджээ.
Тодруулбал 2020.12.05-ны өдрийн 00.00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр шар толгой гэх газар асфальтан замд North Benz маркийн ачааны автомашин Howo маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, Howo маркийн автомашины жолооч 20 настай, эрэгтэй Г амиа алджээ.
Нүүрс тээврийн замын автомашинууд мөргөлдөж, хүний амь эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал 2020.10.25-ны 02.30 минутын орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд Howo маркийн О жолоочтой автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай, эрэгтэй, О-н амь насаа алдсан.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар Бодлогын Инновацийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний судалгаанд нүүрс тээврийн замд дунджаар тооцвол өдөрт 4-5, 1 сард 125 орчим осол гарч, сар бүр 1 хүний амь нас хохирч байгааг дурдсан байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой. Хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.