СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговь аймагт ноцтой осол гарч, нэг иргэн амиа алджээ
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт өчигдөр /2020.08.19/ зам тээврийн ноцтой осол болж, нэг иргэн газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, тус сумын Нартын ам гэх газарт Хово маркийн авто машины жолооч Б нь Норт бенз маркийн авто машинтай мөргөлдөж, амиа алдсан хэрэг гарлаа.