УОК-д 26,2 сая төгрөг хандивлалаа
“Ковид-19” цар тахлыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор өчигдөр Барилга, хот байгуулалтын яам, харьяа байгууллага, төслийн нэгжүүд болон нийт ажилтан, албан хаагчид нэгдэж 1-3 өдрийн цалин буюу 26,2 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлалаа.
Хандивыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгөв.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян коронавирусийн халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хүнд нөхцөлд хандив өргөж байгаа албан хаагч нарт талархал илэрхийлж байгаагаа хэллээ.
“Ковид-19” цар тахлыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд шаардагдах зардалд зориулан Барилгын салбарын 9 байгууллага нэгдлээ.