ХАСХОМ-ийн зөрчилтэй нэг албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзжээ
Авлигатай тэмцэх газар 2020 оны арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 60 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 19 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.
Эдгээрээс 1 албан тушаалтны ХАСХОМ-ийг зөрчилтэй гэж үзжээ. Зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтан Н-д Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.3-т зааснаар хариуцлага тооцуулах үндэслэлтэй байна гэж мэдээллээ.
Авлигын эсрэг хуулийн 13.8.3-т зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулна гэж заасан байдаг юм.
Одоогоор ажиллагаанд 41 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байгаа юм байна.