Хүүхэд суух унаанд ядаж ХҮНИЙ ҮНЭРТЭЙ хандаач!

Хүүхэд суух унаанд ядаж ХҮНИЙ ҮНЭРТЭЙ хандаач!
-Сургуулийн автобусыг 2-3 дахин бага үнээр авах боломжтой байжээ-
Нийслэлээс хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд өчигдөр (2020.10.14) таван ширхэг “Сургуулийн автобус”-ыг нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэж өгсөн. Энэ мэдээ эхлээд уг нь баярт мэдээ байлаа. Хүмүүс талархаж, хэвлэлүүд "САЙН МЭДЭЭ"-гээр онцолж, нэг ч гэсэн зөв ажил байна хэмээн алга ташиж байв. Гэтэл хүүхдүүдийг автобустай болгох гэсэн өнөө "ажил"-ын чинь ард хэсэг бүлэг хүмүүсийн мөнгө хумслах гэсэн "арга" хамтдаа явж байсныг олон нийт илчилж эхэллээ. 
Автобус тус бүрийн үнэ 130,000 ам.доллар гэж Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлсэн.  Тэгвэл өнөөдөр МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин өөрийн фэйсбүүк хуудаснаа сургуулийн автобустай холбоотой анхаарал татсан зүйл бичжээ.
Тэрбээр “Хүүхдийн автобусны үнийн асуудал нэлээд газар аваад байгаа юм байна. Хэдэн сарын өмнө Танхимыг Хятадын танхимаар дамжуулан үнийн санал аваад өгөөч гэж байсан. ДАФ Эрээн нөхцөлтэй 3 жилийн хүүгүй зээлээр 65.200$ гэсэн үнийн санал KingLong компани өгсөн. Зээлээр тэгээд 2 дахин бага үнэтэй” хэмээн бичжээ.
Тэгвэл Хятадын alibaba.com сайт дээр Нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэн өгсөн автобусуудтай ижил төстэй автобусыг 43,980-44,980 ам.долларын хооронд худалдах зар байгаа юм.
Мөн нэг зүйлийг сонирхуулахад, МҮХАТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшингийн постод дурдагдсан 65,000 ам.долларын үнэтэй сургуулийн автобус alibaba.com сайт дээр 25,000-35,000 ам.долларын хооронд зарагдаж байна. 
Тодотгоход, энэ оны хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд “Хүүхдийн автобус үйлчилгээ” хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Ингэснээр Их тойрууд байршилтай 31 сургууль “Сургуулийн автобус” үйлчилгээнд бүрэн хамрагдана. Өчигдөр Нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэсэн өгсөн 5 автобус уг төслийн хүрээнд эхний ээлжинд орж ирсэн юм.
Төслийн хүрээнд Монгол Улс нийт 200 сургуулийн автобус худалдан авна гэж тооцоолж байгаа. Хэрэв 130,000 ам.доллароор тэр 200 автобусыг худалдаж авна гэж тооцвол 74 тэрбум 204 сая төгрөг болно. 
Хоёр дахин бага үнээр буюу 65,000 ам.доллароор авбал 37 тэрбум 102 сая төгрөг болно. Харин Alibaba.com сайт дээр борлуулж буй 44,980 ам.доллароор  (Өнөөдрийн байдлаарх үнэлгээ) тооцож үзвэл 25 тэрбум  623 сая төгрөг болохоор байна.
Ийм л байна даа. Ичиж амьдар, дарга нар аа!

https://news.zindaa.mn/3fbq
скачать dle 12.0