Сонсголонгийн гүүрний барилгын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ

Сонсголонгийн гүүрний барилгын ажлыг дуусгаж, хөдөлгөөнийг нээлээ

Сонсголонгийн хуучин гүүртэй зэрэгцээ шинээр барьж байгаа 2 эгнээ, 289.4 м гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Ингэснээр Сонсголонгийн гүүр хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй болж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, гүүрийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп”, туслан гүйцэтгэсэн “Гангүүр” ХХК-ийнхан болон холбогдох хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Сонсголонгийн шинэ гүүрийн барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компаниуд  ажиллаж, төлөвлөгөөт хугацаанаасаа богино хугацаанд гүйцэтгэж дуусгалаа.  Уг гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөнтэй, 2 эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэ гүүр нь 38 жилийн дараа анх удаа шинэчлэгдэж байгаа. Туслан гүйцэтгэгчээр Монголын компани ажиллаж, төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд хийж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Наадмын дараа нөгөө урсгал буюу хуучин гүүрийн засварын ажил эхлэнэ. Энэ гүүр нээгдсэнээрээ энэ чиглэлийн замын хөдөлгөөнийг эрчимжүүлж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал үүрэгтэй”  хэмээн ярилаа.



Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийт 289.4 м урт хоёр урсгалтай, дөрвөн эгнээ гүүр болж байна. Энэ гүүрэн дээр маш их түгжрэл үүсдэг байсан. Энэ асуудал өнөөдрөөс эхлээд байхгүй боллоо. Хуучин гүүрийн засварын ажлыг долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсскачать dle 12.0