ХҮНамыг яагаад НИТХ-ын сонгуульд оролцуулсангүй вэ?

ХҮНамыг яагаад НИТХ-ын сонгуульд оролцуулсангүй вэ?


Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа маргааш буюу 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэх гэж байна. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдах юм.Нийслэлийн Сонгуулийн Хороо маргааш МАН, АН, МАХН, Монголын Ногоон Нам, "Сахигтун" эвсэл, Дэлхийн Монголчууд нам, бие даан нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Ганбаатар нарт нэр дэвшигчийн үнэмлэх гардуулахаар болжээ.
Өөрөөр хэлбэл ХҮНам НИТХ-ын 2020 оны сонгуульд оролцох боломжгүй болсон байна.
Яагаад ийм нөхцөл байдал үүссэнийг бид тодрууллаа. ХҮНам  Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүх үзсэн тул ХҮНамыг бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг түдгэлзүүлжээ.Тодруулбал ХҮНам 2018 оны 8 сарын 6-нд Удирдах зөвлөлийн тогтоолоо гаргаж, намынхаа анхан болон дунд шатны хороо, үүрүүдээ татан буулгасан бөгөөд энэ оны 08-р сард буюу сар гаруйн өмнө дахин байгуулсан юм байна.Гэвч энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн "..сонгуулийг 2020 оны 04-р сарын 30-ны өдөр товлож, сонгууль товлон зарласан өдрөөс өмнө бүртгүүлсэн, улмаар тухайн аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд өөрийн гэсэн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож болох" гэсэн заалтыг зөрчсөн тул шүүх шийдвэрээ гаргасан аж. Э.Мягмар   

СЭТГЭГДЭЛ(41)

скачать dle 12.0