Б.Золжаргал: Хүүхдийнхээ ирээдүйд бэлэн байхад зориулж их бага гэлгүй тогтмол хуримтлуулдаг

Б.Золжаргал: Хүүхдийнхээ ирээдүйд бэлэн байхад зориулж их бага гэлгүй тогтмол хуримтлуулдаг
Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор “Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Энэ оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл явагдах энэхүү аяны хоёр дахь тохирлоор 16 азтан тодорч, ухаалаг цаг, эрхийн бичгийн эзэд боллоо.
Б.ЗОЛЖАРГАЛ: ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙД БЭЛЭН БАЙХАД ЗОРИУЛЖ, ИХ БАГА ГЭЛГҮЙ ТОГТМОЛ ХУРИМТЛУУЛДАГ
“Би Голомт банкаар үйлчлүүлээд олон жил болж байна. Ковид 19-ийн улмаас хугацаагүй хадгаламжаа хугацаатай хадгаламж болгон шинээр нээж, орлого хийснээр сугалаатай болж, анх удаа азтан боллоо. Хадгаламжаа хүүхдэдээ, хүүхдийнхээ ирээдүйд хангалттай бэлэн байхад түлхүү зориулдаг. Үүний тулд “Алтантүлхүүр” хүүхдийн хадгаламжийг хүүхдээ 1 нас хүрэхэд нь нээлгэж байлаа. Харин дараагаар нь өөртөө болон гэр бүлдээ ямар нэг гэнэтийн төлөвлөөгүй зүйл гарахад бэлэн байх, хүссэн худалдан авалтаа хийх, гэр бүлээрээ аялах зэрэгт зориулж хадгалдаг зорилтот хадгаламжтай. Бүх л хүнд гэнэтийн хэрэгцээ гардаг шүү дээ. Тиймээс хүн бүр хадгаламждаа тогтмол орлого хийдэг байгаасай, хадгаламжгүй бол хадгаламжтай болоосой гэж хүсэж байна.”
Э.БАЯРЦЭЦЭГ: ХАДГАЛАМЖТАЙ БАЙХАД ОРЛОГЫН ХЭМЖЭЭ ИХ, БАГА БАЙХ НЬ ГОЛ БИШ, ТОГТМОЛ ХУРИМТЛУУЛДАГ БАЙХ НЬ Л ЧУХАЛ
“Энгийн хугацаатай хадгаламждаа орлого хийгээд урамшуулалт аяны азтан боллоо. Миний бодлоор хадгаламжтай байхад орлогын хэмжээ их, бага байх нь гол биш, тогтмол хуримтлуулдаг байх нь л чухал. Тиймээс амьдралд тохиолдож болох аливаа эрсдэлд бэлэн байхын тулд үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хуримтлуулж сурахыг, хуримтлалгүй бол хуримтлалтай болохыг хүн бүрт уриалмаар байна.”
Сар бүр 2 удаа live видеогоор азтанууд тодруулах урамшуулалт аяны дараагийн тохирлыг  ирэх 9 дүгээр сарын 11, 25-ны өдрүүдэд Ikon News сайт болон Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” аян 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд харилцагчид шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгох юм.  
Сугалааны супер хонжворын азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэн болох бөгөөд 2020.10.10 болон 2020.12.26-ны өдрүүдэд тохирлыг шууд дамжуулан тодруулна. Харин бусад хонжворыг энэ оныг дуустал нийт 10 удаагийн live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын 10ш эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба аяны туршид 122 азтан тодрох юм.
Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:
  • https://loyalty.golomtbank.com/ вэб хуудасны “Урамшуулалт аян - Хадгаламж” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй эсэх мэдээллийг авах боломжтой. Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтай вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.
Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон 1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцаарай.
скачать dle 12.0