ОХУ, БНХАУ "COVID-19"-н вакцины туршилтуудыг хамтран явуулахаар төлөвлөж байна
БЭЭЖИН. /The Global Times/. ОХУ, БНХАУ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтуудыг хамтран явуулахаар төлөвлөж байгаа тухай БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хорооны мэргэжлийн шинжээчдийн комиссын тэргүүн Жун Наньшань мэдэгдэв.
“Коронавирусний цар тахал дэлхий дахинд томоохон цохилт өгсөн. Хятад, Оросод халдварт өвчний нөхцөл байдал яаж өрнөж байгааг би байнга ажиглаж байгаа бөгөөд бидэнд бие биенээсээ суралцах их зүйл байна” хэмээн тэрбээр “COVID-19”-с урьдчилан сэргийлэх, тэмцэх асуудлаарх бага хурлын үеэр мэдэгджээ.
“ОХУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол маш бага байгаа бол БНХАУ-д энэ өвчинтэй тэмцсэн цорын ганц туршлага бий. Ялангуяа, Хятадын уламжлалт эмчилгээний аргаар энэ өвчинтэй тэмцэх хүрээнд бидэнд туршлага бий. Коронавирусний вакцин гарган авах хүрээнд хийгдэж буй судалгаа шинжилгээ, хөгжүүлэлт ОХУ-д ихээхэн ахицтай явагдаж байна. Манай хоёр улс вакцины эмнэлзүйн туршилтуудыг хамтран явуулахаар төлөвлөж байна. Тийнхүү халдварын үр дагавартай хоёр улс хамтдаа тэмцэнэ” гэж Жун Наньшан мөн ярьлаа.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг