Цагаан хад суурьшлын бүс орчмын шороон зам усанд автаж, цөмрөх эрсдэл үүсчээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаар 2020 оны 08 дугаар сарын 11-ний шөнө орсон борооны улмаас Цагаан хад суурьшлын бүс болон богино эргэлтийн шороон зам зарим хэсэгтээ усанд автаж цөмрөх эрсдэл үүсэж болзошгүйд хүрчээ. Тиймээс нийт тээвэрчид жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж, болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Орон нутгийн замын хяналтын хэлтсийн Гэрээт цагдаагийн хэлтсээс сэрэмжлүүлж байна.