''ЯАРААД ЯАХ ВЭ ЖОЛООЧ НАРАА''
ЦЕГ болон Тээврийн цагдаагийн газраас орон нутгийн замд гарч байгаа ослын талаар мэдээлэл хийсэн билээ.
Өнгөрсөн зун 188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар өнгөрсөн онд осол, гэмт хэрэг буурсан байна.
2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл жолоодож явжээ. Иймд эдгээр тээврийн хэрэгслийг урт хугацаанд замын хөдөлгөөнөөс хасах саналыг хууль боловсруулагчдад хүргүүлсэн юм. Засгийн газрын 163 дугаар тогтоолоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний хөтөлбөр батлагдсан.
Үүний дагуу орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын хэмжээнд “Орон нутгийн замын хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг “Яараад яах вэ” уриан дор зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулах гэж байна.
О.Гэрэл
Оллоо.mn