Яг одоо: Дарь-Эхийн зам хаалттай, хойд чиглэлийн замууд ачаалалтай байна
Их тойруу, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэл Дарь-Эхийн гудамжны 3,3км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 1 дүгээр ээлжинд Дарь-Эхийн уулзвараас Хуучин эцсийн автобусны буудал хүртэлх авто замыг өчигдөр /2020.07.27/ 22:00 цагаас наймдугаар сарын 10-ны 08:00 цаг хүртэл бүрэн хааж ус зайлуулах шугам, хоолойн шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Уг замыг хөдөлгөөн бүрэн хаагдсантай холбоотойгоор
- ?Зуслангийн зам,
- 7 буудлаас 32-ын тойрог,
- Хайлаастын зам,
- Дарь-Эхээс Хайлаастын уулзварын чиглэлийн автозамууд ачаалал ихтэй, хөдөлгөөн удаашралтай байна.