ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМД ЗОРИУД ГАЛ ТАВИАГҮЙГ ТОГТООЖЭЭ

ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМД ЗОРИУД ГАЛ ТАВИАГҮЙГ ТОГТООЖЭЭ

Францын Парис хотын прокурор энэ сарын 26-нд мэдэгдэл хийхдээ “Дарь эхийн сүмийн түймэр бол хүний зориудын үйлдэл биш гэдгийг анхны шатны шалгалтаар тогтоосон” хэмээн мэдэгджээ.
Мэдэгдэлд “Мөрдөгчид сүүлийн хоёр сарын хугацаанд 1125 хуудас материалтай танилцаж, 100 орчим гэрчээс мэдүүлэг авч “цахилгаан дамжуулах системийн доголдол”, “унтраалгүй орхисон тамхины иш” зэргээс түймэр гарсан эсэхийг мөрдөн шалгасан. Дараагийн шатанд нарийн мэргэжилтнүүдийг урьж, улам гүнзгий, нарийвчилсан шалгалт хийж, холбогдох албан тушаалтан, ажилтнууд хариуцлага алдсан эсэхийг шалгах болно” хэмээсэн байна.
Парис хотын прокурор Реми Хейз  “цахилгаан дамжуулах системийн доголдол”, “унтраалгүй орхисон тамхины иш” зэргээс түймэр гарсан байж болох тухай хүмүүс таамаглаж байгаа боловч, одоогоор хийсэн мөрдөн шалгалтын дүн энэ бүхнийг нотолж хараахан чадаагүй” гэжээ.
скачать dle 12.0