Ц.Пүрэвхүүгийн ХОМ-ийг харсан олон нийт түүнд эргэлзэж эхэллээ

Эдгээрийг 134 сая төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Түүнчлэн 101 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын адуу нэг, хонь арав, 13 саяар үнэлэгдэх газар эзэмших эрх болон 51 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. Тэрээр сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлэхдээ олон нийтээс хандив туслаж гуйсан. Ингэхдээ сандал ширээ, компьютер, зурагт, чанга яригч, портер машин зэргийг тусламжаар авахаа илэрхийлж байлаа. Гэвч түүний хөрөнгө орлогын мэдүүлгийн харсан иргэд үнэн зөвөөр өрсөлдөхгүй хэмээн ихэд шүүмжилж байгаа аж. АТГ-аас хөрөнгийг нь ил болгоогүй бол түүний худал үгэнд хууртаж сонголт хийх байж хэмээн Чингэлтэйчүүд ярьцгааж байна.
Д.Сүрэн
Эх сурвалж: unen.mn