Д.Сарангэрэл сайд 487 сая төгрөгийн хадгаламж, 677 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй

Д.Сарангэрэл сайдын нэг жилийн орлого 27 сая 516 мянган төгрөг бол гэр бүлийнх нь орлого 566 сая 809 мянган төгрөг ажээ. Түүний хувьд 677 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөрөнгөтэй бөгөөд үүн дотор амины орон сууцгүй, нийтийн хоёр орон сууцтай. Зуслангийн байшин болон хашаа байшингүй бол үйлчилгээний зориулалтаар ашиглах хоёр үл хөдлөхтэй. 68 сая төгрөгөөр үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй.
Сүзүки гранд витара-1, Ауди А4-1 машинтай гэж тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байна. Мөн 16 сая төгрөгөөр үнэлэгдэх өмчлөх, эзэмших зориулалттай 0.7 га хоёр газартай. 487 сая төгрөгийн нийт хадгаламжтай аж. Тэрээр Стимо ХХК, Концепт сити ХХК, Гэгээн секюритиз ХХК, Гэгээн далай ХХК, Брават Монголиа ХХК, Гэгээн Концепт ХХК-д хувь эзэмшдэг юм байна.
Ж.Бат