Польшид монгол оюутан амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач санхүүгийн асуудлаас болж амиа хорлосон байж болзошгүй гэж таамаглаж байгаа ажээ. Учир нь Польш улсад хөл хорионд байгаа монгол оюутнууд санхүүгийн хүнд байдалд ороод байгаа бөгөөд сүүлийн 1-6 сарын тэтгэлгээ аваагүй байгаа гэнэ. Талийгаачийн бичиж үлдээсэн гэрээслэлийг цагдаагийн байгууллагаас олж, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Ж.Бат