Архангайчуудын “ Шинэ сонголт” нь бие даан нэр дэвшигч Энэбишийн Болорчулуун

Архангайчуудын “ Шинэ сонголт” нь бие даан нэр дэвшигч Энэбишийн Болорчулуун


УИХ-ын сонгуулийн 1 тойрог буюу  Архангай аймагт бие даан нэр дэвшигч  Энэбишийн Болорчулуун өнөө өглөө  Сонгуулийн Ерөнхий хорооноос  нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.  Тэрээр  нутаг орноо хөгжүүлэх чин эрмэлзэл, зорилтод бодлого мөрийн хөтөлбөртэйгээр энэ удаагийн сонгуульд  бие даан өрсөлдөж байна.
Энэбишийн Болорчулуун  нь  нам фракц, улс төрийн  харьяалалаас ангид нэр дэвшигч бөгөөд Архангай аймгийн  уугуул, Цэнхэрийн голд төрж өсч, тус суманд боловсрол эзэмшсэн нэр дэвшигч юм.   Түүний аав  Энэбиш нь  Архангай аймгийн ардчилагч партизануудын нэг билээ. Тиймээс ч хүү нь эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж, эх нутгаа хөгжүүлэх зорилго өвөрлөн  бие даан нэр дэвших шийдвэр гаргаж, хуулийн дагуу материалаа бүрдүүлэн Сонгуулийн хороонд өгсөн байна.  Тэрээр УИХ-ын 2020 оны сонгуульд  Шинэ сонголт-шинэ зүг уриатайгаар оролцож,  нутгаа хөгжүүлэх 15 багц мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Өрсөлдөгчиддөө сонгуульд хараар биш цагаанаар,  гүтгэлгээр биш бодлогоор өрсөлдөхийг нэр дэвшигч Энэбишийн Болорчулуун уриаллаа.
Тэрээр мөрийн хөтөлбөртөө  Архангай нутагтаа  аялал жуулчлалыг хөгжүүлэх, төрийн албыг улс төр, ураг садангаас хол байлгах,  уул уурхайгаас  ангид,  малчиддаа дээдэлсэн, тэдний хөдөлмөрийг бодитоор үнэлсэн,  төв суурин газрын цэгцтэй зохион байгуулалтыг  тусгажээ. Тэр үүднээсээ Улаанбаатар хотод байгаа  Архангайчууд нутгийн хүүдээ амжилт  хүсч, аян замын дөрөөг нь мялааж, мөнгөн аяга сүү  өргөн барьлаа.
Тиймээс Архангайчуудын "  Шинэ сонголт " нь  Энэбишийн Болорчулуун  юм.   Нам, эвсэлийн нөмөр нөөлөг, дээвэр дор  улс төрд хөл тавиагүй,нутаг орноо гэсэн сэтгэлээр  зоримог шийдвэр гаргасаныг   нутгийн түмэн дэмжиж, гарын үсгээ илгээж, сэтгэгдлээ илэрхийлж байна.
скачать dle 12.0