Популистуудыг намдаа татах нь АН-ын сүүлчийн боломж
УИХ-ын 2016 оны сонгуулиар морь унаж, үхэр тэрэг хөсгөлөн “Улстөрийн намд итгэх хүн байхгүй болсон. Тэд бүгд худалч, хулгайч” хэмээн ташуур өргөсөөр бие дааж парламентад орж ирсэн цор ганц хүн бол С.Жавхлан. Тэрбээр 2020 оны сонгуульд дахин бие даахаар болж, мөрийн хөтөлбөрөө өгсөн байв. Гэтэл өнөөдөр “Хонхны дуу”-г дуулсаар АН-ыг бараадлаа. Ингэснээр С.Жавхлан сонгогчдоосоо нүүр буруулав. Харин АН түүнийг ямар үнээр худалдаж авсныг бол таашгүй. Эх нутаг, элгэн саднаа дуулж яваад, Увсаас нэг суудал чирээд ирнэ гэж харсан юм болов уу.
С.Жавхлан парламентын танхимд тийм ч олон сууж харагдаагүй. Харин тэрбээр болж бүтэхгүй байгаа хүмүүсийг ташуурдана хэмээн үе үе өрөөндөө попорч, төрийн ордонд суман ташууртай алхаж явдаг нэгэн. Ташуурын хүч байсан үгүйг бол хэлж мэдэхгүй. Тэрбээр жилийн өмнө АН-аас өрх тусгаарласан Б.Болд, Батзандан нартай нийлж “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” байгуулж байв. Тэгвэл ийнхүү АН-д элссэн нь нөгөө хоёроо ч орхисныг харууллаа. С.Жавхлан өнгөрсөн дөрвөн жилд хуулийн төсөл “нухах” нь битгий хэл хуралдаандаа ч тоотойхон суусан гишүүн. Харин улс төрийн хайнаа хагалах, Засаг огцруулах зэрэг хоржоонтой хуралд бол ирээд суучихдаг байсан шүү. Тэр үүднээс харвал хорчин хүн гэж хэлж болно, харин өнөөдөр улс төрийн ийм шийдвэр гаргаж байгаа нь бол урваач хүн юм байна.
Нөгөө талдаа АН С.Жавхлангаар дутах болтлоо уналтанд орсон байна. Нэр дэвшигчдээс 100 сая төгрөг авсан нь Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн хэвлэлээр нэг чичлүүлж, АН-ын улс төрийн нэр хүнд мөлхөө байдалд орсон. Харин тэд одоо популистуудыг намдаа элсүүлж, суудал горилох аргыг хэрэгжүүлж эхлэв бололтой.
Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга хэдхэн хоногийн өмнө “ АН-д 100 сая төгрөг төлж чадахгүй. Би мөнгөгүй хүн” гэж байсан бол мөн л АН-аас дэвших болсноо зарлалаа. Энэ нь Г.Уянга мөнгөтэй болсон уу, эсвэл АН-ыг шантаачилж чадав уу гэдэг асуулт гарч ирж байна. Түүний хувьд нөхөртэйгөө АН тэр дундаа С.Эрдэнийг эрээ цээргүй нийлж, боорлодог байв. Тэгэхээр С.Эрдэнэ дарга тэдний шантаажийг 100 сая төгрөгөөр үнэлэчихэв үү. Ямартай ч наймаалцсан нь бол ойлгомжтой.
АН бас нэгэн популисттай анд болцсон нь О.Баасанхүү. Тэрбээр “С.Жавхлан гишүүн АН-ынх боллоо. Бүх нийтээрээ одоо МАН-аас хариуцлага нэхэх цаг болсон” гэж өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. Эндээс харвал МАН-ын эсрэг бол АН хэнийг ч намдаа урихад бэлэн байгаа юм байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд О.Баасанхүү МАХН-аас гишүүн болсон атлаа бүтэн дөрвөн жил намын даргаа чуулганы индрээс муулж, дэвшсэн намаа дэвсэлсэн хүн. Эцэс сүүлдээ намаасаа хөөгдөж, сэтгэцийн өвчтэйгөөрөө дуудуулж, Шар хаданд хэвтэн эмчлүүлэхийг зөвлөж байсан С.Эрдэнэ ахыгаа бараадсан байдаг.
Твиттер-т бичигдсэн жиргээнүүд:
1. С.Жавхлан бие даасан ч гарахгүй. АН-аас бол бүр ч гарахгүй шүү дээ. Ёстой мулгуу сонголт хийлээ дээ
2. Болд, Батзандангаа дагасан бол АН-аас илүү байх байсан шүү дээ. Мэдлэг боловсролгүй, зүгээр л дуугаа дуулаад явах хэрэгтэй дээ
3. С.Жавхлан улс төрд байх хүн биш гэдэг нь өнгөрсөн дөрвөн жилд тодорхой байлаа шүү дээ. Аюулт вирусийн талаар Эрүүл мэндийн сайд сонсгол хийж байхад чуулганы танхимд чихэвч зүүгээд дээшээ хараад сууж байсан биз дээ.
4. Г.Уянга, Баасанхүү, Жавхлангаа өлстлөө АН дампуурчээ
5. Г.Уянга бол Женкогийн улаан хамгаалагч, гишүүн байхдаа юу хийж гийгүүлсэн билээ. Эмэгтэй хүний нарийн ухаан гаргах хүн биш ээ. Улаан шантаажчин
6. Баасанхүү бол хэн ч биш болж байгаа нь АН-аар дуусгавар болно. Эрдэнэ хажуудаа авсан биш улс төрөөс хазаж хөөх арга нь юм шүү дээ
Эх сурвалж: sonin.mn