Элчин сайд нар болон Төв банкны дэд ерөнхийлөгчдийг томилов

Элчин сайд нар болон Төв банкны дэд ерөнхийлөгчдийг томилов

  • Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү юм
Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Түвшингийн Бадралыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг парламентаар дэмжив. 
Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал:
  • 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургууль 
  • 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр 
  • 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй. 
  • 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, 
  • Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал 
  • 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа. Хошууч генерал цолтой.
Н.Эрдэнэтуяа: 
  • 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль 
  • 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой. 
  • 1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн 
  • 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга 
  • Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажиллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. 
  • Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж. 
Дараагийн томилгоо нь Төв банкны удирдлагуудтай холбоотой. Тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбоотойгоор дараагийн хүнийг томилох, мөн өмнө нь эзгүйрээд байсан дэд ерөнхийлөгчийн албан тушаалын “эзэн” энэ өдөр тодров. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөд Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ганбямбын Дөлгөөнийг санал болгосон байв. Харин Дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг дэвшүүлж буйгаа Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав. Харин гишүүдийн олонх нь нэр дэвшигчдийг дэмжсэн юм. Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж буй Н.Ганбямбын хүү юм. 
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0