Ц.Элбэгдорж хүүгээ улсын "начин" болгохоор бэлджээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Фортуна Батбаяр охин Жаргалангийн хамт дэвшихээр зэхжээ. Мѳнгѳѳ намдаа тушаасан, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн олон дотор Элбэгдорж ерѳнхийлѳгчийн хүү Эрдэнэ ч "цохиж"явна.
Баянзүрх дүүргийн ИТХ-д дэвшиж, улс тѳрийн гараагаа эхэлсэн Элбэгдоржийн Эрдэнийг энэ удаад "улсад барилдуулахаар" аав нь сойжээ. Эрдэнийн гол дасгалжуулагч, ерѳнхий спонсор нь Элбэгдорж гэдэг нь ойлгомжтой.
Ийм нэг дүр зураг АН-д харагдаж буй бол МАН-д ялгаа бий. МАН-ын дарга У.Хүрэлсүх "хамгийн итгэлтэй хүнээ УИХ-ын сонгуульд дэвшүүлнэ" гэж Бага хурлын хаалтын үеэр хэлсэн нь анхаарал татсан. МАН-ын нэр дэвшигчийн хамгийн гол шалгуур нь Хүрэлсүхийн итгэлийг даасан хүн байх нь тодорхой боллоо. Энэ шалгуураар Их л ѳрѳѳсгѳл, хазгай сонголтыг ард иргэдэд тулгаж байна.
Э.Сувдаа
Эх сурвалж: control.mn