Тѳрийн ордон бѳхчүүдийн ордон болно

Нэгэн цагт домог мэт яригдаж байсан зургаан заанаас Сумьяабазар, Сүхбат нар тѳрийн түшээгээр сонгогдсон. Харин тэдэн дээр Цэрэнпунцаг нэмэгдэхийн тулд ѳнгѳрсѳн зун, намаржингаа Завхан нутгаа эргэж тойрсон байдаг. Энэ гурав дээр дархан аварга Ѳсѳхбаяр, арслан Ганбат, гарьд Гантогтох нар л нэгдэх дутаж буй. МАН Архангай аймагт Ѳсѳхбаяр аваргыг дэвшүүлэх яриа ч чих дэлсэж буй.
Тэгвэл үндэсний бѳхийн аваргууд дээр сумогийн 68 дахь их аварга Дагвадорж нэмэгдэх нь. Түүнийг АН-аас Ѳвѳрхангай аймагт нэр дэвшүүлэхээр болсон байна. Мѳн Баянхонгор аймагт олимпийн аварга Түвшинбаяр "даагаа" нэхэхээр бэлтгэлээ базааж байна.
О.Гоо-Оюун
Эх сурвалж: control.mn