Газрын тосны үнэ сүүлийн 17 жилийн хамгийн доод хэмжээнд хүрлээ

Нөгөө талаас газрын тосны гол үйлдвэрлэгч орнууд болох Саудын Араб, ОХУ хоёр нийлүүлэлтийн хэмжээгээ бууруулах тал дээр санал зөрөлдсөн нь үнийн дайн өрнөхөд хүргэж байгаа юм. Хоёр орны зөрчил маргаанд Вашингтоны засаг захиргаа оролцож, зохицуулахыг оролдсон ч үр дүн муутай байна. Тиймээс газрын тосны үнэ ханш цаашид ч үргэлжлэн унах төлөвтэй байгааг зах зээлийн шинжээчид анхааруулжээ.
Р.Төмөр
Эх сурвалж: Business Insider