Дональд Трамп: Коронавирусийн тахал зуны турш үргэлжилж магадгүй байна

Дональд Трамп улс орон нь “нүдэнд үзэгддэггүй”, “амархан өвчлүүлдэг” дайсантай нүүр тулаад байгааг энэ үеэр хэлжээ. Өнөөдрийн байдлаар АНУ даяар Covid-19 вирусийн халдварын 4,600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 85 хүн өвчний улмаас нас бараад байна. Трамптай хамт хэвлэлийн хуралд оролцсон Цагаан ордны коронавирустэй тэмцэх ажлыг ахалж буй доктор Дебора Биркс “Хэрвээ Америк хүн бүр бидний өгсөн зөвлөмжийг ирэх 15 хоногийн хугацаанд сахиж чадвал нэлээд өөрчлөлт гарах болно” гэж мэдэгджээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: BBC