Коронавирусийн халдвартай хүнтэй ойр байсан АНУ-ын сенатор өөрийгөө тусгаарлажээ

Коронавирусийн халдвартай хүнтэй ойр байсан АНУ-ын сенатор өөрийгөө тусгаарлажээ
АНУ-ын сенатор Тэд Круз, төлөөлөгчдийн танхимын гишүүн Пол Госар нар коронавирусийн халдвартай хүнтэй ойр байсан шалтгаанаар өөрсдийгөө олон нийтээс тусгаарлах арга хэмжээ авчээ. Тэд хоёрдугаар сарын 26-29-ний өдрүүдэд нийслэл Вашингтоны ойролцоо “America vs. Socialism” сэдвийн дор болсон Бүгд Найрамдах Намын чуулганд оролцсон юм байна. Чуулганд оролцсон нэг хүн коронавирусийн халдвартай болох нь сүүлд тогтоогджээ. Уг чуулганд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пэнс нар оролцож байсан ч халдвартай хүнтэй ойр харилцалгүй өнгөрсөн юм байна. Харин тус чуулганд оролцсон сенатор Тэд Круз халдвар тээгчтэй нэг минут орчим хугацаанд уулзаж, гар барьсан ажээ. 
Энэ уулзалтаас хойш 10 хонож байгаа ч халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаагаа Круз мэдэгдсэн байна. Тэр бас богино хугацаанд уулзаад өнгөрөхөд халдвар авах магадлал маш бага хэдий ч ойрын 5-6 хоног Техас дахь гэртээ хөл хорионд байх болсныг мэдэгджээ. Төлөөлөгчдийн танхимын гишүүн Госар халдвар тээгчтэй хэд хэдэн удаа уулзаж, олон удаа гар барьсан юм байна. Тэрээр мөн халдварын шинж тэмдэг илрээгүй ч Аризона дахь гэртээ 14 хоног тусгаарлагдахаар болжээ. Сүүлийн байдлаар АНУ даяар Covid-19 вирусийн халдварын 550 тохиолдол бүртгэгдэж, 21 өвчтөн нас бараад байна.

Э.Сэмүүн  
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0