Малчин эмэгтэй нөхөр рүү нь дайрсан чоныг сүхдэж алжээ

Малчин эмэгтэй нөхөр рүү нь дайрсан чоныг сүхдэж алжээ
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан хад багийн малчин И.Серикийн хотонд энэ сарын 22-ны өдөр чоно оржээ. Гэрийн эзэн нохой хуцах чимээгээр гадаа гарахад малын хашааны өмнө ирсэн чоно өөр рүү нь дайрсан байна.
Тухайн үед гартаа ямар ч багаж, зэвсэггүй байсан И.Серик чоныг гараараа тогтоон барьж, гэртээ байгаа эхнэрээсээ тусламж хүсжээ. Эхнэр нь чоныг гурил элдэгч, сүхээр цохиж алсан байна. Харин малчдын малчдын амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй ажээ.   

Ө.Нурболатскачать dle 12.0

Сэтгэгдэл (1)

zochin
zochin
hoorhii mongol erchuud gadaad huuhend hamag mongoo urdej baihad mongol emegteichuud nohroo avarch baina. nohroo tejeen avarna hoorhii saihan setgelt mongol emegteichuud