Хятадад 2016 оноос хойш зика вирусын гаднаас орж ирсэн 30 тохиолдол бүртгэгджээ

Хятадад 2016 оноос хойш зика вирусын гаднаас орж ирсэн 30 тохиолдол бүртгэгджээ

Өмнөд Хятадын Гуаньдун мужийн Шэнжэнийн гаалиар нэвтэрсэн эрэгтэй хүн гадаадаас эргэн ирэхдээ зика вирусын халдвар авсан нь тогтоогдсон талаар CCTV мэдээллээ.
Өвчтөн 33 настай бөгөөд түүний биеийн байдал хэвийн, хорио цээрийн дэглэмд байгаа гэдгийг эрүүл мэндийн комисс тодотгосон юм. Зика вирус нь шумуулаар дамждаг бөгөөд халуурах, тууралт гарах зэргээр илэрч, зарим тохиолдолд үхэлд хүргэх аюултай байдаг. Мөн төрөөгүй хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж саажилт болон Гилан Барын синдром үүсгэдэг аж.
Хятад улсад 2016 оноос зика вирусын хойш гаднаас орж ирсэн 30 тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ
MNB.mn
скачать dle 12.0