УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, НДШ-ийг нэмэхээргүй боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Энэ хоригийг УИХ-ын чуулганаар саяхан хэлэлцэв. Гишүүдийн 51.2 хувийн саналаар Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь хүлээж авлаа. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх байсан НДШ-ийн 2 хувь нэмэгдэхгүй боллоо.