Ким Жон Ун эхнэрийн хамт цагаан морьд хөлөглөн ууланд гарчээ

Пэктусан уул, цагаан морьд нь Кимийн гэр бүлийн бэлгэдэл бөгөөд удирдагч хамгийн чухал шийдвэрээ гаргахын өмнө ууланд гардаг гэнэ. Сүүлийн удаа тэр аравдугаар сард уг ууланд гарсан юм.
2750 м өндөртэй Пэктусан уул Солонгосын хойгийн хамгийн өндөр цэг юм. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр энэ ууланд БНАСАУ-ыг үндэслэгч, өнөөгийн удирдагчийн өвөө Ким Ир Сений армийн штаб байрлаж байжээ.


Ш.Самбуу
Эх сурвалж: eagle.mn