Сураггүй болсон АНУ-ын иргэнийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна
![](http://guren.mn/uploads/posts/2019-09/1569384920_altai-tavan-bogd-e.jpg)
Гадаадын иргэнийг Алтай Таван богд ууланд хүргэж өгсөн «Алтай тур» компаниас өгсөн мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид энэ сарын 22-ны өдрөөс эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тийм учраас эрэн хайх ажиллагааг түр зогсоож, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах хүсэлтийг аймгийн Цагдаагийн газарт хүргүүлжээ. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр эрэн сурвалжлах ажлыг энэ сарын 24-ний өдрөөс зохион байгуулж эхэлсэн байна.
Ө.Нурболат