“Нэхмэлийн шар”-ынхны тэвчээр алдагдав
Гадаад улс орны төлөөлөгчид, аялагчид жуулчид Монгол Улсын нийслэл рүү орох;kk Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрээр дайрч гардаг. Тэгвэл гадынхны анхаарлыг татан “навсайх” 6 байрыг яах вэ.
Холбогдох албаныхан нь зам дагуух байруудыг шинээр барьчихсан болохоор арын навсгарууд харагддаггүй гэж боддог байх. Тийм дээ ч иргэдийг хохироосон Фүжи холдинг ББСБ ХХК болон Фүжи девелопмент ХХК хоорондын маргааныг хайхрахгүй байсаар ирсэн.
Үе үеийн Засаг дарга нар ч үүнд нөлөөлж чадаагүй болохоор аргаа барж тэвчээр нь алдарсан “Нэхмэлийн шар”-ын 6 байрны иргэд “Дахиоршин суугчдыг олон сар жилээр хохироож байгааг анхааралдаа авна уу” гэсэн үндлэслэлээр нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байна.