Террорист халдлага үйлдэхээр завдаж байсан этгээдүүдийг устгажээ

Террорист халдлага үйлдэхээр завдаж байсан этгээдүүдийг устгажээ
Террорист халдлага үйлдэхээр завдаж байсан хоёр дээрэмчнийг Владимир мужийн Кольчугино хотод устгасан тухай ОХУ-ын Терроризмтай тэмцэх үндэсний хорооны мэдээллийн төв мэдэгджээ. Террорист халдлага үйлдэхээр завдаж байсан хэсэг бүлэг этгээдийн байрыг бүслэн хаасан тухай өмнө нь мэдээлсэн байна. Кольчугино хотод террористын эсрэг ажиллагааны дэглэм тогтоож, хөрш байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Терроризмтай тэмцэх үндэсний хорооны мэдэгдсэнээр, гэмт этгээдүүд бууж өгөхөөс татгалзаж, гал нээсэн байна. Тэдний нуугдаж байсан байрнаас зэвсэг, гар аргаар хийсэн тэсрэх төхөөрөмжийг олж илрүүлжээ. Тусгай ажиллагаа явуулах үеэр цагдаа болон иргэд бэртэж гэмтээгүй байна. 

Э.Аянзаяа
скачать dle 12.0