ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан гэх хэргээр БНСУ-д саатуулагдаад, суллагджээ

Гэсэн ч тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас хоёр орны дипломат харилцаа, мөн төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдал зэргийг үндэслэн хүсэлт гаргасны үндсэн дээр сулласан байна. Харин энэ хэргийн талаар ҮХЦ-ээс тодруулахад "Д.Одбаяр дарга Индонез улсад болох олон улсын бага хуралд оролцохоор явсан. Ингэхдээ Солонгосоор дамжсан. Д.Одбаяр дарга ямар нэгэн зохисгүй үйлдэл гаргаагүй, баривчлагдаагүй" гэлээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Yonhap, Chosun