Японд 200 сая иений үнэ бүхий алмааз хулгайлагджээ

Японд 200 сая иений үнэ бүхий алмааз хулгайлагджээ
Японы нийслэл Токио хотоос холгүй оршдог Ёкохама хотын үнэт эдлэлийн үзэсгэлэнгээс 200 сая иен буюу 1.8 сая ам.долларын үнэ бүхий алмааз хулгайлагдсан талаар тус хотын Цагдаагийн газраас пүрэв гарагт мэдээлжээ.
50 каратын алмаaз Ёкохама хотын “Pacifico” төвийн үзэсгэлэнд хадлаглагдаж байжээ. Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, үнэт чулуу алга болсныг орон нутгийн цагаар пүрэв гарагийн оройн 18 цагийн орчимд олж мэдсэн бөгөөд алмаазын шилэн хоргоны түгжээ тайлагдсан байсан ажээ.
Алмааз 17 цагийн орчим шилэн хоргондоо байсан хэмээн үзэсгэлэнгийн ажилтнууд мэдээлснээс үзэхэд үнэт чулуу маш богино хулгайлагдсан хэмээн цагдаа нар таамаглаж байна. 

Э.Хуланскачать dle 12.0