Хүн угаартаж үхээд байхад У.Хүрэлсүх хаачив

Хүн угаартаж үхээд байхад У.Хүрэлсүх хаачив
Тавантолгой ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшинд долоон хүн хордож амь насаа алдаад байгаа бол угаартаж хордсон иргэдийн тоо 200 хол даваад байна.
Гэтэл тус асуудлаар засгийн газраа төлөөлж дуугарч байгаа нь Хотын дарга С.Амарсайхан болоод УИХ-ын дарга Г.Зандшатар нар л байна. Үнэндээ УИХ-ын дарга Г.Занданшатарт нүүрс огт холбоогүй асуудал. Тэр УИХ-ын гишүүдийн ирцээ бүрдүүлж, хуулиа батлах нь түүний үндсэн ажил нь. 
Гэтэл энэ оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрсийг нийслэлд оруулахыг нь хориглож Тавантолгой ХХК-иар сайжруулсан түлш үйлдвэрлэхийг тушаасан хүн нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх. Гэтэл нүдний үзүүрт харагдсан бүхнээ загнаж, хариуцлага ярьдаг эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх долоон хүн амиа алдсан энэ асуудал дээр ганц үг ган хийсэнгүй өдийг хүрч байна.Тэрээр өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн, одоо төрийн ордонд сууж байна. 
Мөн өчигдөр УИХ-ын гишүүн, дуучин С.Жавхлан гэртээ нүүрс түлж үзүүлээд сууж байна. Мөн эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн иргэд амь насаа алдаад байна гэсэн сэтгүүлчийн урдаас ууртай гэгч нь харж тодорхой тайлбар өгч чадахгүй байна. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Японд хар салхи дэгдэж, тус улсын есөн иргэн амиа алдахад үндэстнээрээ эмгэнэж байна. Гэтэл Монголд долоо хүн угаарын хийд хордож амиа алдаж байхад төр засгийн зүгээс эмгэнэлийн хуудас гаргачхаад, өөрсдөө ард иргэдийнхээ өмнө гарч ирэхгүй алга болж байна. 

Эх сурвалж: iSee.mn
скачать dle 12.0