Шар дээлтэй монгол охид Японы гудамжийг чимжээ

Шар дээлтэй монгол охид Японы гудамжийг чимжээ

Монголын стартап компани болох World Plus буюу цахим сэтгүүл 2018 онд байгуулагдаж байсан билээ. Ингэхдээ дэлхийд алдартай Forbes, Marie Claire тэргүүтэй 78 сэтгүүлүүдийг нэгэн платформд нэгтгэсэн гэдгээрээ ихээхэн онцлог юм. Тэгвэл өчигдөр /2019.10.06/ тус сэтгүүлийн Ази дахь нээлтийн үйл ажиллагаа Япон улсын Токио хотод болжээ.
Энэ үеэр “Андра” загварын агентлагийн загвар өмсөгч, “MNTM-2017” шоуны шилдэг оролцогч Б.Жагзмаа тэргүүтэй охид нээлтийн үйл ажиллагаанд оролцсон байна. Тэд үндэсний хувцсаараа гангарахын сацуу Японы алдарт Шибүяа хотын гудамжийг өнгөлсөн нь олон залуусыг нүдийг хужирласан нь лавтай. Сонирхуулахад, World Plus цахим сэтгүүлийн хамт олны хийж бүтээсэн зүйлсийг дэмжиж Японы сумо бөхийн их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтнүүд хөрөнгө оруулжээ.
скачать dle 12.0