Япон, БНХАУ худалдааны хэлэлцээ хийжээ

Япон, БНХАУ худалдааны хэлэлцээ хийжээ

БЭЭЖИН. /NHK/.Өнгөрсөн ням гарагт Япон, БНХАУ-ын худалдааны хэлэлцээний тавдугаар үе шатыг Бээжин хотноо зохион байгуулж, талууд бизнесийн орчныг сайжруулах, олон улсын дүрэм журамд тулгуурлан худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг олон асуудлаар хэлэлцжээ.


Японы талаас Гадаад хэргийн сайд Таро Коно, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хирошигэ Сэко тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И тэргүүтэй төлөөлөгчид уг уулзалтад оролцсон байна.

Уулзалтын үеэр Японы тал оюуны өмчийн эрхийг хамгаалах талаарх асуудалд гол анхаарлаа хандуулж, Японы хүнсэнд тавьж буй импортын саад тотгорыг зөөлрүүлэх эсвэл цуцлахыг уриалжээ.

Т.Коно уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэхдээ, талууд тодорхой бүтээгдэхүүний худалдааны талаар зөвшилцөлд хүрсэн бөгөөд харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Huawei” компанийн талаар хэлэлцсэн гэжээ.

Үүний зэрэгцээ Япон-Хятадын гадаад хэрэг, эдийн засгийн салбарын өндөр түвшний төлөөлөгчид бүс нутаг хийгээд дэлхийн эдийн засагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна. скачать dle 12.0