Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орноор Япон, Сингапур тодров

Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орноор Япон, Сингапур тодров
Дэлхийн 195 орны гадаад паспортын визгүй нэвтрэх чадварыг үнэлж, улс орнуудыг хэдэн оронд визгүй зорчдогоор нь жагсаадаг “Passport Index” энэ жилийн жагсаалтаа гаргажээ. Тэгвэл энэ жилийн жагсаалтыг Япон, Сингапур тэргүүлж, дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорттой  орноор тодроод байна.
Image result for japan passport
Япон, Сингапур хоёулаа дэлхийн 190 оронд визгүй зорчих эрхтэй аж. Харин Өмнөд Солонгос, Финланд, ХБНГУ дэлхийн 188 оронд визгүй зорчдогоороо Япон, Сингапурын араас бичигдэж байна.  Өнгөрсөн жил АНЭУ дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорттой орноор тодорч байлаа. Гэхдээ ердөө нэг жилийн дотор тус улс дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорттой орон гэх байр сууриа алдаад зогсохгүй, энэ жил эхний аравт ч багтсангүй. 2016 онд тус улсын паспорт 27 дугаарт орж байсан. Харин 2018 оны  байдлаар АНЭУ-ын иргэд дэлхийн 167 оронд визгүйгээр аялах боломжтой болоод байсан юм. Өнгөрсөн онд сингапурчууд 166 оронд визгүй зорчих эрхтэйгээр АНЭУ-ын ард бичигдэж байсан билээ. “Passport Index” жагсаалтаа гаргахдаа тухайн улсын паспортыг эзэмшигчийн визгүй зорчдог орнуудын тоог харгалздаг үздэг. Өмнө нь уг жагсаалтыг Европын орнууд тэргүүлдэг байв. Сүүлийн жилүүдэд Германы паспорт жагсаалтыг тэргүүлж байсан ч Азийн орнуудад ийнхүү байраа алдаад байна.

Дэлхийн хамгийн “хүчирхэг” паспорттой орнууд
1.Япон, Сингапур (190 оронд )
2. Финланд, Герман, Өмнөд Солонгос (188)
3. Дани, Итали, Люксембург (187)
4. Франц, Испани, Швед (186)
5. Австри, Нидерланд, Португаль (185)
6. Бельги, Канад, Грек, Ирланд, Норвеги, Их Британи, АНУ, Швейцарь (184)
7. Мальта, Чех  (183)
8. Шинэ Зеланд (182)
9. Австрали, Литва, Словак (181)
10. Унгар, Исланд, Латви, Словени (180)
Хамгийн цөөхөн оронд визгүй зорчдог орнууд
100. Ливан, Хойд Солонгос (39)
101. Балба (38)
102. Ливи, Палестины газар нутаг, Судан (37)
103. Йемень (33)
104. Сомали, Пакистан (31)
105. Сири (29)
106. Ирак (27)
107. Афганистан (25)
Эх сурвалж: https://www.gulf-insider.com
скачать dle 12.0