Шөнийн цагаар охид, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

Урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 17-29 насны М, Э, Д, Б, Э, А нар нь нийслэл хотын хэмжээнд дээрэмдэх 6, хулгайлах 3, залилах 3 нийт 12 удаагийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.
Орой үдшийн цагаар иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт халдлагад өртөх тохиолдлууд бүртгэгдэж байгаа тул шөнө, оройн цагаар ганц, нэгээрээ явахгүй байх, гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай аюулгүй бүсийг сонгон явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.