Аварга Э.Оюунболдоос допинг илэрсэн байж болзошгүй байна

Аварга Э.Оюунболдоос допинг илэрсэн байж болзошгүй байна

Хүй долоон худагт амралтын өдрүүдэд болсон наадам  Э.Оюунболд аварга барилдаж хоёр даваад байсан боловч барилдаанаа орхиод оджээ.Тодруулбал, тэрбээр "ажил гарсан тул очихгүй" гэж мэдэгджээ. Допингийн шинжилгээний хариу гарч, бөхчүүд эхнээсээ шинжилгээнийхээ хариугаар мэдэгдэл хийж байна. Энэ үед шинэхэн аварга барилдаж байсан наадмаа орхиод хаачсаныг олон нийт ихэд сонирхож байна. 
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд үлдсэн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ.Тус шинжилгээний хариу гарсныг өнгөрсөн баасан гарагт Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн. Тус төвөөс сэргээшийн шинжилгээний хариуг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Харин зарим эх сурвалжууд хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээллийг өгөөд байгаа. 16 бөхөөс одоогийн байдлаар 13 бөх шинжилгээний хариу авсан, ямар нэгэн асуудал байхгүй гэдгээ мэдээллээд байна. Харин мэдэгдээгүй Улсын начин Д.Цэрэнтогтох Улсын начин Ж.Ням-Эрдэнэ Улсын аварга Э.Оюунболд нар хариу авсан эсэхээ мэдэгдээгүй таг чиг байдалтай байгаа юм.
https://paparatsi.mn/ouqскачать dle 12.0