Венесуэлийн Тусгай хүчнийхэн олон мянган хүнийг цаазалжээ
Венесуэлийн Тусгай хүчин шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй олон мянган залууг цаазалж байна гэж НҮБ-аас пүрэв гарагт гаргасан тайланд дурджээ. “Энэ үйл ажиллагаа нь улс төрийн сөрөг хүчнийг нухчин дарах зорилготой Ерөнхийлөгч Николас Мадурогийн стратеги юм. Хохирогчдыг баривчлах үеэр тэд эсэргүүцэл үзүүлсэн мэтээр харагдуулах нь уг гэмт хэргийн төлөвлөгөөний нэг хэсэг" гэж энэхүү тайланд дурдсан байна. Венесуэлийн зарим эх сурвалжуудын мэдээлснээр, өнгөрсөн жил Венесуэлийн Тусгай хүчний баривчилгааны үеэр эсэргүүцэл үзүүлсний улмаас 5287 хүн амиа алдсан бол энэ оны зургадугаар сарын байдлаар 1569 хүн амиа алдсан байна.
Т.Есүхэйтөмөр