Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг ажлын хариуцлага алдсан учир эгүүлэн татжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татжээ.
2016 оны 1-р сард Засгийн газрын тогтоолоор тус албан тушаалд томилогдсон Д.Мөнх-Эрдэнэ нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлсэн байна. Ерөнхий сайд энэ мэт улсын нэр хүнд унагаж буй дипломат зарим албан хаагчдад хариуцлага тооцох тухай асуудлыг дараагийн хурлаар оруулж ирэхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болгожээ.