“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар гаргажээ.
Түүний оронд эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Дүүрэнбилэг “Өргөө” амаржих газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Г.Баясгаланг төрөх эмнэлэгт эндсэн хоёр эхийн хэрэг болон нярайн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг төлбөртэй үйлчилгээнд оруулсан зэрэг асуудалтай холбоотойгоор албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Б.Аз