ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ДИПЛОМАТУУДЫН ХЭРГИЙН ТАЛААР Д.ЦОГТБААТАР САЙД МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ДИПЛОМАТУУДЫН ХЭРГИЙН ТАЛААР Д.ЦОГТБААТАР САЙД МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ

Монгол Улсын дипломат паспорттой хоёр иргэн их хэмжээний хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт шуугиан тарив.

Тэдний авч явсан хар тамхи 70 кг буюу их хэмжээний байсан бөгөөд одоо саатуулагдан, хэрэг Герман улсад шалгагдаж буй.

Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зургадугаар сарын 12-ны өдөр буюу лхагва гарагт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсгохоор болжээ. 

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд болон дипломат паспорттой иргэд хар тамхи болон бусад хэрэг зөрчил гаргасан зэрэг мэдээллийг байнгын хорооны хуралдаанаар сонсох юм байна.
 
Хэргийг сануулахад, Герман улсын Дрезден хотод Монгол Улсын  хоёр дипломатч 70 кг алт тээвэрлэж яваад баригдсан бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэх мэдээллийг бататгасан. Тэгвэл баривчлагдан саатуулагдаад байгаа дипломатч нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Баттүшиг  гэгч байсан бол түүний жолооч нь 50 орчим насны С.Эрдэнэбаяр байсан гэх мэдээлэл бий.

Жолооч С.Эрдэнэбаяр нь Гадаад харилцааны үе үеийн сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа бол Дипломатч Б.Баттүшиг нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч Б.Бат-Эрдэнийн хүүхэд юм. Тэрбээр тагнуулын газарт ажиллаж байсан гэдгийг Тагнуулын ерөнхий газраас мэдэгдсэн.  Мөн дээрх хоёр хүний хувьд нэг удаагийн үйлдэл бус давтамжтай бөгөөд ТЕГ олон жил мөрдөж байсан гэдгийг ч хэлж байсан юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
скачать dle 12.0