Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар сайн дураараа огцрох ёстой

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар сайн дураараа огцрох ёстой
Туркийн Стамбул хотод суух Монгол улсын Элчин сайдын яамны консул жолоочийн хамтаар хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан ноцтой хэрэг гараад байгаа билээ. ГХЯ-д анхны ч биш, өмнө ч нь ийм явдал удаа дараа болж байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх.
Харамсалтай нь энэ асуудлын талаар сэтгүүлчид Гадаад хэргийн яамны Консулын газрын захирлаас лавлахад "Одоогоор тэр хүний нэр усыг хэлэх боломжгүй, хэргийг шалгаж байна" хэмээн үл тоомсорлосон янзтай хэлж байх юм.
У.Хүрэлсүхийн Засгийн газар болон түүний харьяа дарга сайд нарт хандаж хэлэхэд өнөөдөр Монгол улсын нийгэм улс төрийн байдал тэр чигээрээ өөрчлөгдсөн. Алдаа дутагдал, гэмт хэрэг аллага, авлига хээл хахуулийн асуудал байнга шахам гарч байхад юу ч болоогүй мэт лаглайн суудаг социализмийн тэр сайхан цаг үе чинь нэгэнт дууссан. Тийм болохоор Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар энэ удаа сая болж өнгөрсөн гутамшигтай үйлдлийн төлөө заавал огцрох ёстой гэж хэлмээр байна.
Тэр тусмаа Гадаад хэргийн сайдад хандаж хэлэхэд өөрийн оролцоо байхгүй гэж арьсаа бүү хамгаал гэж таньд зөвлөе. Яагаад гэвэл хэрвээ та энэ удаа огцрохгүй бол ийм байдал цаашид дахин дахин давтагдаж хариуцлаггүй цалгар назгай байдал энэ улсад хэзээ ч арилахгүй гэдэг нь ойлгомжтой юм. Тэр үүднээсээ Монгол улсын Ерөнхий сайд Ерөнхий сайд У.Хүрэлсүх та энэ асуудал дээр байр сууриа батлан харуулж, амласан амлалтандаа хүрч, алдаа дутагдал гаргасан салбарын сайдаа огцруулна гэдэгт олон түмэн итгэж байгааг танд хэлэхийг хүсч байна.

Ж.Бат
Эх сурвалж: Guren.mn
скачать dle 12.0