Осолдсон операторыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Осолдсон операторыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Тавдугаар сарын 23-ны 23:10 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон. 
Осол гарсан мэдээллийн дагуу МХЕГ-ын даргын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчдыг томилон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ослын шалтгаан, нөхцлийг газар дээр нь шалгаж, дүгнэлт гарган ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараар ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс, Баянгол сумын ЗДТГ, Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын албан хаагчид газар дээр нь ажиллаж байна.
2019 оны 05 дугаар сарын 28-ны 21:00 минутын байдлаар осолдсон авто машиныг нуураас татан гаргасан бөгөөд операторыг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Б.Аз
скачать dle 12.0