ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙЖЭЭ
Иргэдийн мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газартай хамтран хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.
Тодруулбал, өчигдөр Ерөө сумын гуравдугаар багийн нутаг, Бугант тосгоны нутагт Улаан хясаа гэх газарт нэр бүхий иргэд Ерөө голын гольдрил дотор мөс цөмлөн хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлж хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.
О.Гэрэл
Оллоо.mn