Америкийн амьтны хүрээлэнд төрсөн монгол тэмээний ботгонд нэр хайж байна

Америкийн амьтны хүрээлэнд төрсөн монгол тэмээний ботгонд нэр хайж байна
АНУ-ын Айдоха мужийн “Idaho Falls” амьтны хүрээлэнд байх “Zasu” нэртэй Бактариан буюу хоёр бөхт монгол ингэ энэ сарын 18-нд ботголжээ. Тус амьтны хүрээлэн шинээр төрсөн төлүүддээ өөрийнх нь эх нутгийн нэрийг өгдөг уламжлалтай аж. Хэдий хэд хэдэн хүн шинээр төрсөн монгол ботгонд нэр санал болгосон ч амьтны хүрээлэнгийн удирдлагууд өөрсдийн албан ёсны “Facebook” болон “Instagram” хуудсаараа дамжуулан олон нийтээс санал авч ирэх долоо хоног гэхэд нэр өгөхөөр болжээ.
Та “Idaho Falls” амьтны хүрээлэнгийн албан ёсны “Facebook” хаягт хандаж шинэ ботгонд монгол нэр санал болгох боломтой. Энэ талаар “Idaho Falls” амьтны хүрээлэнгийн Боловсролын мэргэжилтэн Санни Катсенис хэлэхдээ “Амьтны хүрээлэнд маань шинэ төл мэндлэх бүрд бид маш ихээр баярлан хүлээн авдаг. Бид шинээр төрсөн төлүүдэд төрөлх эх нутгийнх нь нэрийг өгөхийг чухалчилдаг. Тиймээс бид олон нийтийг манай ботгонд маш хөөрхөн монгол нэр санал болгохыг хүсэж байна” гэжээ. Тус амьтны хүрээлэн нь дэлхийн зургаан тивийн 120 төрөл зүйлийн 330 гаруй амьтантай бөгөөд гурван монгол тэмээтэй аж.

О.Мөнхбат
Эх сурвалж: Publicnewspress
скачать dle 12.0