Германаас авчирсан тахийг Монголд нутагшуулна
Пеппер, Приска хэмээн нэрлэсэн эдгээр тахинууд Герман улсын Хессен мужийн Ханау хот дахь тусгай хамгаалалттай газар 2015 онд төрсөн байна. Хоёр тахийг Прага хотын амьтны хүрээлэнгээс хэрэгжүүлж буй тахь нутагшуулах хөтөлбөрийн хүрээнд бусад тахийн хамтаар энэ зун Говийн Их дархан цаазат газарт хамаардаг Тахийн талд авчрах юм. Тахийн талд өнгөрсөн хугацаанд 220 гаруй тахийг нутагшуулаад байгаа бол одоогоор нийт 800 орчим тахь Монголын Тусгай хамгаалалттай газруудад нутаглаж байна.